Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн магистрын зэрэг хамгаалсан төгсөгчдөд диплом гардуулах үйл ажиллагаа өнөөдөр /2026.06.05/ Их сургуулийн “Генерал танхим”-д боллоо.
Энэ хичээлийн жилд “Цагдаа судлал”, “Гэмт явдал судлал”, “Эдийн засгийн аюулгүй байдал”, “Хил судлал”, “Онцгой байдал-Гамшиг судлал” “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, “Шинжлэн магадлах ухаан”, “Эрх зүй” зэрэг 8 магистрын хөтөлбөрт 88 суралцагч 2024-2026 оны хооронд амжилттай суралцаж төгссөн юм.
Диплом гардуулах арга хэмжээнд Эрх зүйн эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Ч.Нямсүрэн болон төгсөгчдийн гэр бүлийн төлөөлөл оролцлоо.
Магистрын зэргээ амжилттай хамгаалан, дипломоо гардан авсан төгсөгчид Та бүхэндээ ажлын амжилт хүсье.