Энэхүү тэмцээнд Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Одсүрэнгийн дасгалжуулсан Цагдаагийн сургуулийн 325 дугаар дамжааны сонсогч Г.Мөнгөндуулга байлдааны самбо бөхийн насанд хүрэгчдийн -58 кг-ын жинд амжилттай барилдан хүрэл медаль хүртэж, Монгол Улс болон Дотоод хэргийн их сургуулийнхаа нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж, байлдааны самбо бөхийн олон улсын хэмжээний мастер болсон юм.
Дасгалжуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Одсүрэн, тамирчин сонсогч Г.Мөнгөндуулга нартаа баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсье.