"Ахлагч" мэргэжлийн боловсролын сургууль

"Ахлагч" мэргэжлийн боловсролын сургууль

Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 239 дүгээр тушаалаар Цагдаагийн академийн харьяанд “Цагдаагийн анхан шатны сургалтын төв” нэртэйгээр анх бие даан байгуулагдсан түүхтэй.

 

Бидний тухай

Товч танилцуулга

“Ахлагч” мэргэжлийн боловсролын сургууль Цагдаа, дотоодын цэргийн албаны тэнхим, Хилийн албаны тэнхим, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхим, Онцгой байдлын албаны тэнхим, Тактикийн тэнхим, Цэргийн албаны зохион байгуулалтын тэнхимийн бүрэлдэхүүнтэйгээр Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын захиалгаар мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалт, “Офицер”, “Ахлагч” бэлтгэх сургалт, хуулийн этгээд, иргэний захиалгаар “Харуул, гэрээт албаны” сургалтыг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд явуулдаг.

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Дотоод хэргийн болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудын мэргэшсэн хүний нөөцийн бэлтгэх;
  • Ахлагчийн болон офицерын мэдлэг эзэмшүүлэх;
  • Захиалагч байгууллагын эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох.

Бүрэлдэхүүний мэдээлэл

Тус сургууль нь докторын зэрэгтэй-2, докторант-3, магистрын зэрэгтэй-19, магистрант-10, Бакалаврын зэрэгтэй-6, нийт 40 албан хаагчтай. Суралцагчдад мэргэжлийн ур чадвар олгох сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор адилтгасан симулятор, лаборатори 9 танхимыг тохижуулж хичээл сургалтын үйл ажиллагааг явуулдаг. Мөн сонсогч, суралцагчдын хөгжлийг дэмжих чиглэлээр практик байгууллагуудад дадлагажуулах, усанд сэлэлтийн анхан шатны сургалт, тээврийн хэрэгслийн “А”, “В” ангиллын сургалт, уяа зангилааны дугуйлан, гардан тулааны дугуйлан, гийр өргөлтийн дугуйлан, хиймэл оюун ухаанд суурилсан нисгэгчгүй нисэх төхөөрөмж дроны ур чадвар олгох сургалтыг тус тус зохион байгуулдаг онцлогтой.

Захирал

Доктор (Ph.D), цагдаагийн хурандаа МӨНХБАТЫН ЭРДЭНЭБИЛЭГ

Боловсрол:

  • Бакалавр: Цагдаагийн академи, Эрх зүйч-цагдаагийн ажилтан, 1999-2003 он;
  • Магистр: Цагдаагийн академи, Хууль зүйн магистр, 2005-2007 он;
  • Диплом: Удирдлагын академи, Төрийн захиргааны менежмент, 2015-2016 он;
  • Доктор: Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн доктор, 2013-2023 он

Ажлын туршлага:

  • 2025 оноос: Дотоод хэргийн их сургууль, “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургууль, Захирал;
  • 2019-2025: Дотоод хэргийн их сургууль, “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургууль, Тактикийн тэнхим, Эрхлэгч;
  • 2017-2019: Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Дарга;
  • 2017: Цагдаагийн ерөнхий газар, Нийтийн хэв журам хамгаалах газар, Дипломат байгууллага, банк хамгаалах хэлтэс, Дарга;
  • 2015-2017: Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Дарга;
  • 2014-2015: Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Дарга;
  • 2013-2014: Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Хэв журмын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч;
  • 2013: Нийслэлийн цагдаагийн газар, Хэв журам хамгаалах газар, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хүүхдийн эрхийг хамгаалах ахлах байцаагч;
  • 2011-2013: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Олон нийттэй харилцах ахлах байцаагч;
  • 2008-2011: Дундговь аймгийн цагдаагийн хэлтэс, Хэв журмын тасаг, Олон нийттэй харилцах ахлах байцаагч;
  • 2003-2008: Дундговь аймгийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгч.

Судалгааны чиглэл:

  • Гэмт явдал судлал

Сүүлд хэвлүүлсэн бүтээлүүд:

  • “Цагдаагийн байгууллагаас олон нийттэй харилцах үйл ажиллагаа” нэг сэдэвт бүтээл (2024);
  • “Цагдаагийн албаны мэргэжлийн сургалт” сурах бичиг (Хамтарсан бүтээл). (2023);
  • “Гэрээт харуул хамгаалалтын байгууллага, алба хаагчтай холбогдолтой эрх зүйн баримт бичгийн эмхтгэл” (2020).

Ажлын алба

Мөнхзаяа

Сургалтын арга зүйч, цагдаагийн ахмад

Мөнхзаяа

Энхзул

Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч

Энхзул

Сургалтын хөтөлбөр

Сургалтын хөтөлбөр

  • Цагдаа
  • Хилчин-ахлагч
  • Аврагч
  • Хорих байгууллагын хамгаалалтын ажилтан Мэргэжлийн сургалтын (богино хугацааны) хөтөлбөр
  • Цагдаа
  • Дотоодын цэргийн “Хамгаалалтын ажилтан”
  • Хилийн боомтын аюулгүй байдлыг хангах
  • Хилчин
  • Хилийн харуулын дарга
  • Хорих байгууллагын хамгаалалтын ажилтан
  • Аврагч-гал сөнөөгч
  • Аврах гал унтраах автомашины жолооч/шатны техникч
  • Аврагч-холбоочин
  • ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ, ШШЕГ-ын “Офицер” бэлтгэх сургалт Мэргэшүүлэх сургалт
  • Тэргүүн ахлагч
  • Сургагч ахлагч

Холбоо барих

И-МЭЙЛ

info@uia.gov.mn

УТАС

70155002

ХАЯГ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Хилчний гудамж