Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль

Хүний эрх, шударга ёс, хуулийг дээдэлсэн, захиалагч байгууллагын эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Бидний тухай

Товч танилцуулга:

1986-1996 онд “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн эрх зүй ба салбар эрх зүйн тэнхим”-ийн бүтэцтэйгээр байгуулагдан, 1996-2000 онд “Эрүүгийн ял эдлүүлэх эрх зүйн тэнхим”, 2000-2007 онд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг бэлтгэх факультет”, 2007-2011 онд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн тэнхим”, улмаар 2011 оноос Монгол улсын засгийн газрын 229-р тогтоолоор Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 08-р сарын 19-ний 140 дугаар тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль”, Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Дотоод хэргийн их сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/133 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 57 дугаар тогтоолоор Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль нэрээр шинэчлэн өөрчлөгдсөн.

Бүрэлдэхүүний мэдээлэл:

Бакалавр, магистр, докторын хөтөлбөрөөр боловсролын түвшинд мэргэжлийн 4 тэнхим, салбарын эрдэмтдээс бүрдсэн профессорын судалгааны багийг түшиглэн олон улсын стандартад нийцсэн сургалтын орчинд сургалт, судалгааны ажил эрхлэн явуулж байна. Багшлах бүрэлдэхүүний 30 гаруй хувь нь докторын зэрэгтэй, 40 гаруй хувь нь докторант, 20 гаруй хувь нь магистрын зэрэгтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн тэнхим:

  • Иргэний шийдвэр гүйцэтгэлийн тэнхим;
  • Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхим;
  • Аюулгүй байдлын тэнхим;
  • Ял эдлүүлэх эрх зүйн тэнхим.

Профессорын судалагааны баг:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын профессорын судалгааны баг

Клуб:

  • Түүчээлэгч клуб

Захирал

Доктор (Ph.D), хурандаа ДОРЖИЙН ЧИНЗОРИГ

Боловсрол:

  • Бакалавр: Цагдаагийн академи, “Эрх зүйч-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан” 2000-2004 он;
  • Магистр: Хууль сахиулахын их сургууль, Удирдлагын академи, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги-тактик, удирдлага”, 2012-2014 он;
  • Доктор: Дотоод хэргийн их сургууль, Хууль сахиулахуйн доктор, 2021-2024 он.

Ажлын туршлага:

  • 2024 оноос одоог хүртэл: Дотоод хэргийн их сургууль, Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн захирал;
  • 2018-2024 он: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Баривчлах төвийн дарга;
  • 2017-2018 он: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хорих ял эдлүүлэх алба, ахлах мэргэжилтэн;
  • 2014-2016 он: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тогтоол гүйцэтгэх газар, цагдан хорих байр хариуцсан ахлах мэргэжилтэн;
  • 2012-2014 он: Хууль сахиулахын их сургууль, Удирдлагын академи, суралцагч;
  • 2010-2012 он: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хорих 441 дүгээр нээлттэй хорих анги, ахлах төлөөлөгч;
  • 2009-2010 он: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг, хянагч;
  • 2007-2009 он: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тогтоол гүйцэтгэх газар, тусгай бүлгийн ажилтан;
  • 2006-2007 он: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих 461 дүгээр хаалттай хорих анги, ахлах төлөөлөгч;
  • 2004-2006 он: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тогтоол гүйцэтгэх газар, төлөөлөгч;
  • 2000-2004 он: Цагдаагийн академи, сонсогч;
  • 1998-2000 он: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих 427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, шуурхай албаны ажилтан.

Судалгааны чиглэл

  • Баривчлах шийтгэл гүйцэтгэх ажиллагаа

Заадаг хичээл

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүй, зохион байгуулалт, тогтолцооны асуудал;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал.

Сүүлд хэвлүүлсэн бүтээлүүд:

  • Баривчлагдсан этгээдэд зориулсан “Зан үйлд нөлөөлөх нөлөөлөх албадан сургалт” (Эрх зүйн сургалт)-ын хөтөлбөр (ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын алба, 2021 он);
  • “Гэмт хэрэгтний нийтлэг хэв шинж, сэтгэхүйн онцлог” сэдэвт судалгааны ажил (ДХИС-ийн ЭШНХ-ийн судлаачид, 2021 он);
  • “Баривчлах шийтгэлийн үр нөлөө, хэрэгжилт” судалгааны тайлан (ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэн, доктор, профессор Б.Алтангэрэл, 2021 он);
  • “Баривчлагдсан этгээдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг Хорихоос өөр төрлийн ял эдэлж буй ялтанд зохион байгуулах боломж” илтгэл (2019 он);
  • “Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хоригдогч (хоригдол, ялтан, сэжигтэн, яллагдагч, баривчлагдсан этгээд)-той ажиллахад анхаарах асуудал Гэмт хэрэгтний нийтлэг хэв шинж, сэтгэхүйн онцлог” өгүүлэл (2021 он);
  • “Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын үр нөлөөнд хийсэн дүн шинжилгээ” илтгэл (2021 он);
  • “Баривчлах шийтгэл эдэлж буй зан үйлд нөлөөлөх албадан сургалтын өнөөгийн байдал, анхаарах асуудал” өгүүлэл (2022 он);
  • “The current situation of supervision of citizens in early prison release” илтгэл БНСУ-ын Сөүл хотын Ази-Номхон Далайн бүс нутгийн Пробацийн анхдугаар бага хурал (2023 он).
  • Албаны цахим шуудан: dorjchinzorig91@gmail.com
  • Албаны утасны дугаар: 99086833

Ажлын алба

Баярмаа

Сургалтын арга зүйч, хошууч

Баярмаа

Цэрэнпил

Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлагч

Цэрэнпил

Мягмардорж

Дамжааны захирагч-багш, хошууч

Мягмардорж

Анун

Дамжааны захирагч-багш, дэслэгч

Анун

Сургалтын хөтөлбөр

Сургалтын хөтөлбөр

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэл "103202" бакалаврын хөтөлбөр;
  • Нийгмийн ажил “092301" бакалаврын хөтөлбөр;
  • Аюулгүй байдал “103801" бакалаврын хөтөлбөр;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэл "103202" магистр, докторын хөтөлбөр.

Холбоо барих

И-МЭЙЛ

info@uia.gov.mn

УТАС

70155009

ХАЯГ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Хилчний гудамж