Онцгой байдлын сургууль

Онцгой байдлын сургууль

Онцгой байдлын сургуулийн анхны суурь 1990 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн НАХЯ-ны сайдын б/49 дүгээр тушаалаар НАХЯ-ны Цагдаагийн дээд сургуулийн бүтцэд нэг жилийн хугацаатай мэргэжлийн гал сөнөөгч бэлтгэх дамжаа байгуулагдсанаар тавигдсан.

 

Бидний тухай

Товч танилцуулга

2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан 19/А/39 дүгээр тушаалаар Их сургуулийн бүтцэд Онцгой байдлын сургуулийг байгуулснаар үйл ажиллагаа нь өргөжин ажиллаж байна. Гал түймэртэй тэмцэх албаны тэнхим, Гамшгаас хамгаалах албаны тэнхим, Эдийн засаг, нөөц, ар талын тэнхим гэсэн 3 нэгжтэй.

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Монгол Улсын хууль, үндэсний аюулгүй байдал, салбарын хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж, зорилго, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлон тогтмол шинэчилдэг
  • Бакалаврын стандарт шаардлагад нийцүүлэн хичээлийн бүтэц, багц цаг, суралцахуйн үр дүнг тодорхойлж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлдэг
  • Хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг тогтмол үнэлж, дотоод чанарын тогтолцоогоор дамжуулан тасралтгүй сайжруулалт хийдэг
  • Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг бодитоор хэмжих үнэлгээг хэрэгжүүлж, үр дүнд тулгуурлан сургалтын чанарыг дээшлүүлдэг
  • Багшийн мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, судалгаа, инновацид суурилсан арга зүйг нэвтрүүлэн гүйцэтгэлийг үнэлдэг

Бүрэлдэхүүний мэдээлэл

Монгол Улсын Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амыг аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах чадвар эзэмшсэн, эх оронч, албаны ёс зүй, цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай, Онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэжлийн багшлах бүрэлдэхүүн ажилладаг. Нийт бүрэлдэхүүний 27,7 хувийг докторын, 55,5 хувийг магистрын зэрэгтэй багш, албан хаагчид эзэлдэг.

Захирал

Доктор (Ph.D) дэд профессор хурандаа НЯМДОРЖИЙН БАТСАЙХАН

Боловсрол:

  • Бакалавр: МУБИС, Биологи, байгалийн шинжлэлийн багш, 1996-2000 он;
  • Бакалавр: Удирдлагын академи, Төрийн захиргааны менежмент, 2015-2016 он;
  • Магистр: Дотоо хэргийн их сургууль, Удирдлагын академи, Хууль сахиулахуйн удирдлага, 2019-2020 он;
  • Доктор: ХААИС, Хөдөө аж ахуйн ухааны доктор, 2005-2010 он

Ажлын туршлага:

  • 2022 оноос Одоог хүртэл: Дотоод хэргийн их сургууль, Онцгой байдлын сургуулийн захирал,
  • 2017-2022 он: Дотоод хэргийн их сургууль, Эрдэм шинжилгээний хүрээлэн, Гамшиг судлалын Төвийн эрхлэгч,
  • 2011-2017 он: Онцгой байдлын ерөнхий газар, Гамшгаас хамгаалах газар, Мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
  • 2000-2011 он: ХААИС, Эрдэм шинжилгээний хүрээлэн, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга.

Судалгааны чиглэл:

  • Байгаль орчин
  • Хөдөө аж ахуй, бэлчээр хамгаалал
  • Гамшиг судлал
  • Аюулгүй байдал

Сүүлд хэвлүүлсэн бүтээлүүд:

  • “Ой, хээрийн түймрийг хиймэл дагуулын мэдээгээр үнэлэх боломж”, 2018 он
  • “Байгалийн гамшигт үзэгдлийн үед зэрлэг амьтдыг хамгаалах асуудал”, 2018 он
  • “Монгол бөхөнг гамшигт нөхцөлд хамгаалах боломж”, 2018 он
  • “Хорогдох байрны судалгаа цаашдын хандлага”, 2018 он
  • “Байгалийн гамшигт үзэгдлийн үед зэрлэг амьтдыг хамгаалах асуудал, шийдвэрлэх арга зам”, 2018 он
  • “Гамшгаас урьдчилан сэргийлэх сурталчилгааг хэрэглэж ирсэн түүхэн уламжлал”, 2018 он
  • “Ахисан шатны мэргэшүүлэх сургалтад зэрлэг ан амьтны хууль бус агнууртай тэмцэх сургалтын агуулгыг нэвтрүүлэх хэрэгцээ”, 2019 он
  • “Бичил уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал, анхаарах асуудал “, 2019 он
  • “Байгалийн гамшигт үзэгдлийн үед зэрлэг амьтдыг хамгаалах асуудал”, 2020 он
  • “Аврагчдын мэргэшүүлэх давтан бэлтгэх сургалтыг боловсронгуй болгох нь”, 2020 он

Ажлын алба

Даядан-Эрмэд

Сургалтын арга зүйч, хошууч

Даядан-Эрмэд

Мөнх-Отгон

Дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч

Мөнх-Отгон

Цэнд-Аюуш

Дамжааны захирагч-багш, ахлах дэслэгч

Цэнд-Аюуш

Сургалтын хөтөлбөр

Сургалтын хөтөлбөр

  • Онцгой байдал-Гамшиг судлал бакалавр, магистр, доктор;
  • Эдийн засаг, нөөц, ар тал хангалт бакалавр

Холбоо барих

И-МЭЙЛ

info@uia.gov.mn

УТАС

70155002

ХАЯГ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Хилчний гудамж