ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ШИНЭ ЭЛСЭГЧДЭД ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-07-20
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ШИНЭ ЭЛСЭГЧДЭД ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоод хэргийн их сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцагчид болон эцэг эх, асран хамгаалагчдад сургалтын хөтөлбөр, цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалттай холбоотой чиглүүлэх сургалтыг өнөөдөр /2026.07.20/Их сургуулийн Соёлын төвд зохион байгууллаа.

Чиглүүлэх сургалтаар Их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын хэлтсийн дарга,дэд хурандаа  Л.Зэсшагай, Сургалтын газрын сургалтын менежер, цагдаагийн хошууч Д.Баттөр, Эрүүл мэндийн төвийн их эмч, ахлах дэслэгч З.Мягмарсүрэн  нар сургалтын үйл ажиллагаа, хангалт үйлчилгээ, цэргийн зохион байгуулалт, эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.108)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram