Ахлах сургууль

Ахлах сургууль

Манай сургуулийн цахим хуудсанд зочилж буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

 

Бидний тухай

Мэндчилгээ

Манай сургуулийн цахим хуудсанд зочилж буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Ерөнхий боловсролын ахлах сургууль нь Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бүрэн дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг сургуулийнхаа онцлогтой уялдуулан амжилттай хэрэгжүүлэхийн төлөө зорилго зорилтоо тодорхойлон, урам зоригтой ажиллаж байна. Сургууль, сурагч, эцэг эх, асран хамгаалагч гэсэн гурвалсан холбоонд тулгуурлан, хүүхэд нэг бүрийн сурлагын чанарт ахиц гаргах, сурах арга барилыг нь сайжруулах, эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг бие бялдар, зөв хандлага төлөвшилтэй Монгол хүн бэлтгэх нь бидний үүрэг юм. Энэхүү цахим хуудсаар дамжуулан хүндэт эрдэмтэн багш, албан хаагч, ажилтан, ирээдүй хойч болсон шавь нар, эцэг эхчүүддээ өөрийн зүгээс болон сургууль хамт олныхоо өмнөөс эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.МЭНДСАЙХАН

Ерөнхий боловсролын ахлах сургууль

Монгол улсын төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын ирээдүйн боловсон хүчнийг ахлах сургуулиас нь үе шаттай бэлтгэх бодлогын хүрээнд харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулах хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд уламжлан, бэлтгэл ажлыг хангаснаар анх 2018 оны 08 дугаар сарын 06-нд 7 багш, 4 ажилтан, 10, 11 дүгээр ангийн 6 бүлэгт 150 сурагчтайгаар үүд хаалгаа нээн, эрдмийн галаа бадрааж, эрдэм мэдлэгийн их далайд шавь нараа хөтөлсөн түүхийг туурвин, 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Ахлах сургууль нь 2025-2026 оны хичээлийн жилд 10, 11, 12 дугаар ангийн 9 бүлэгт 300 гаруй сурагч, 30 орчим багш, ажилтантайгаар хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Алсын хараа

Бид боловсролын үйлчилгээний чанараараа манлайлагч “Шилдэг тэргүүний ахлах сургууль” байна.

Эрхэм зорилго

Монгол соёл, өв уламжлалаа дээдэлдэг, зөв хандлага төлөвшилтэй, мэргэжлийн чиг баримжаатай суралцагч, ур чадвартай багш нартай, орчин үеийн техник, технологид суурилсан шилдэг сургууль болно.

Захирал

Цагдаагийн хошууч ЭНХМЭНДИЙН МЭНДСАЙХАН

Боловсрол:

  • Бакалавр: Цагдаагийн академи, Цагдаа судлал 2007–2011 он;
  • Mагистр: Хууль сахиулах их сургууль, Хууль зүйн ухаан 2013–2015 он;
  • Mагистр: Дотоод хэргийн их сургууль, Удирдах ухаан 2016–2018 он;
  • Доктор: Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн сургууль 2021 оноос

Ажлын туршлага:

  • 2026 оноос: Дотоод хэргийн их сургууль, Ахлах сургуулийн захирал;
  • 2025-2026 он: Дотоод хэргийн их сургууль, Сургалтын газрын төвийн эрхлэгч;
  • 2023–2025 он: Цагдаагийн ерөнхий газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах байцаагч;
  • 2018–2023 он: Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга;
  • 2014–2018 он: Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн алба, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн ахлах төлөөлөгч;
  • 2012–2014 он: Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн төлөөлөгч;
  • 2011–2012 он: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, эрүүгийн төлөөлөгч;
  • 2011–2011 он: Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар, хэсгийн төлөөлөгч;
  • 2006–2007 он: Эргүүл хамгаалалтын газар, эргүүлийн цагдаа

Судалгааны чиглэл:

  • Таслан сэргийлэх арга хэмжээ;
  • Хүний эрхийн асуудал;
  • Удирдахуйн ухаан;
  • Гэмт явдал судлал

Бүтээл:

  • “Human Rights Protection Issues During the Process of Rehabilitation Measures” IJISRR олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүл, 2025 он;
  • “Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг мөрдөн шалгахад анхаарах зарим асуудал” гарын авлага, 2025 он

Сургалтын хөтөлбөр

Сургалтын хөтөлбөр

  • Ерөнхий боловсролын ахлах сургуулийн захиргаа, аж ахуйн нэгдэл

  • Байгалийн ухааны заах аргын нэгдэл

  • Нийгмийн ухааны заах аргын нэгдэл

Холбоо барих

И-МЭЙЛ

info@uia.gov.mn

УТАС

70155038, 70155026

ХАЯГ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Хилчний гудамж