Сургалтын газар нь Е-сургалтын институт, Гадаад хэлний институт, Сэтгэл судлалын институт, Албаны бэлтгэлийн “Соёмбо” төв, Клиник сургалт, дадлагын төвийн бүрэлдэхүүнтэйгээр сургалтын нэгдсэн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, сургалтын хөтөлбөрийг түүнд тавигдах шаардлага, зохих стандартад нийцүүлэн боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн бүх түвшний сургалтын элсэлт, төгсөлт зохион байгуулах, сургалтын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулахад чиглэн ажиллаж байна.