✅️Санамж бичигт Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд болон Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл нар гарын үсэг зурлаа.
✅️Арга хэмжээ Их сургуулийн “Сүлдэт” танхимд болж, хоёр байгууллагын удирдлага болон албаны бусад хүмүүс оролцлоо.
✅️Уулзалтын үеэр талууд шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ахисан шатны хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, өндөр түвшний судалгаа, хиймэл оюун, инновацын үйл ажиллагааг дэмжих, лабораторийн чадавх болон мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцож, харилцан тохиролцов.
✅️Энэхүү санамж бичиг нь дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.