Уулзалтад Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, академич М.Бямбасүрэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ц.Уянга, тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцов.
Уулзалтын үеэр хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй судалгааны үр дүнтэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.