Тус уралдааныг их, дээд сургуулийн багш, чөлөөт судлаач, практик байгууллагын ажилтан, магистр, докторын түвшний оюутнуудын дунд зохион байгуулсан бөгөөд 117 хүн оролцож, 87 бүтээл ирүүлжээ.
Уралдааны шүүгчээр нийгэм, эдийн засгийн салбарын багш, судлаач, практик байгууллагын төлөөлөл ажиллаж, оролцогчдын нэр, хувийн мэдээллийг нууцалж кодолсон бүтээлүүдийг удирдамжид заасан шалгуур, дүрмийн дагуу үнэлж, шүүгч тус бүрийн өгсөн үнэлгээний нийлбэрээр дүнг гаргасан байна.
Уралдааны онцлог нь авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж ирсэн бодлого, үйл ажиллагааны үр дүн, тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох, цаашдын бодлого, эрх зүйн орчин, авлигатай тэмцэх арга барилыг боловсронгуй болгох шинэлэг санал, шийдлийг дэвшүүлэх, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилготой юм.