Захиргааны удирдлагын газар

Товч танилцуулга

Захиргааны удирдлагын газар нь Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Хүний нөөцийн хэлтэс, Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтэс гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах.
  • Их сургуулийн хөгжлийн стратеги, чиг хандлагыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах
  • Хүний нөөцийн бодлого тодорхойлох.
  • Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх.
  • Их сургуулийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, байгууллагын цахим хуудсыг хариуцан мэдээ, мэдээлэл нийтлэх, цахим сан бүрдүүлэх, хадгалах.