Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх “Удирдлагын академи”-ийн захирал доктор (Ph.D), профессор Д.Байгал тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2026.07.01/ Дотоод хэргийн их сургуульд албан уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Уулзалтын үеэр хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох эрдэмтэн багш судлаач, оюутны оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан судалгааны баг байгуулан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, захиалгат болон урт богино хугацааны сургалтуудыг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцлоо.