Шинжлэн магадлах ухааны сургууль

Шинжлэн магадлах ухааны сургууль

Шинжлэн магадлахуйн институт

 

Бидний тухай

Товч танилцуулга:

Тус сургууль нь Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Цагдаагийн академийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 146 тоот тушаалаар анх “Криминалистик шинжилгээний тэнхим” нэртэйгээр байгуулагдсан. Өнөөгийн байдлаар Криминалистикийн шинжилгээний тэнхим, Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхим гэсэн бүтэцтэйгээр 14 офицер, 2 ахлагчийн орон тоотойгоор сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг “Шинжлэн магадлах ухаан” бакалавр, магистр, докторын түвшинд зохион байгуулан ажиллаж байна.

Бүрэлдэхүүний мэдээлэл

Шинжлэн магадлах ухааны сургуульд нийт 16 багш, албан хаагч ажиллаж байна. Үүнээс 12.5% нь доктор (Ph.D), 87.5% нь магистрын зэрэгтэй.

Профессорын судалгааны баг

  • Шинжлэн магадлахуй эрдэмтдийн зөвлөл

Клуб

  • Forensic english клуб;
  • Фокус клуб.

Захирал

Доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа БАТХҮҮГИЙН НОМИН

БОЛОВСРОЛ

  • Бакалавр: Монгол улс, Цагдаагийн Академи- Эрх зүй, Криминалистикийн шинжилгээ, 2003-2007 он;
  • Магистр: Монгол Улс, Цагдаагийн Академи- Хууль зүйн магистр, 2009-2011 он;
  • Магистр: Монгол Улсын Боловсролын их сургууль-Боловсрол судлалын магистр, 2019-2021 он;
  • Доктор: Монгол улс, Дотоод хэргийн их сургууль- Шинжлэн магадлахуйн доктор, 2020-2022 он.

Ажлын туршлага:

  • 2025 оноос одоог хүртэл: Дотоод хэргийн их сургууль, Шинжлэн магадлах ухааны сургууль, захирал;
  • 2024-2025 он: Дотоод хэргийн их сургууль, Шинжлэн магадлах ухааны сургууль, Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхим, профессор;
  • 2021-2024 он: Дотоод хэргийн их сургууль, Шинжлэн магадлахуйн институт, Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхим, ахлах багш;
  • 2018-2021 он: Дотоод хэргийн их сургууль, Шинжлэн магадлахуйн институт, Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхим, багш;
  • 2017 он: Хууль сахиулах их сургууль, Цагдаагийн сургууль, Шинжлэн магадлахуйн тэнхим, багш;
  • 2016-2017 он: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Криминалистикийн шинжилгээний газар, бичиг баримт судлалын лабораторид ахлах шинжээч;
  • 2012-2016 он: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Стратеги, бодлого, төлөвлөлтийн хэлтэс, чиглэлийн ахлах мэргэжилтэн;
  • 2010-2012 он: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Криминалистикийн шинжилгээний газар, Гарын хээний шинжилгээний хэлтэс, ахлах шинжээч;
  • 2007-2010 он: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Криминалистикийн шинжилгээний хэлтэс, Гарын хээний шинжилгээний лаборатори, шинжээч.

Судалгааны чиглэл

  • Гарын мөр судлал, гарын хээний био онцлог;
  • Гар бичмэл, гарын үсэг судлал;
  • Хуурамч бичиг баримт судлал;
  • Боловсрол судлал.

Заадаг хичээл

  • Бичиг судлалын шинжилгээ;
  • Бичиг-техник судлалын шинжилгээ;
  • Хүний дүр, төрх судлалын шинжилгээ;
  • Шинжлэн магадлахуйн онол;
  • Криминалистикийн техник зүй;
  • Шинжлэн магадлахуйн орчин үеийн хөгжлийн чиг хандлага;
  • Судалгааны арга зүй;
  • Боловсролын үнэлгээ.

Сүүлд хэвлүүлсэн бүтээлүүд:

  • “Forensic Science Professional English” сурах бичиг (2025 он);
  • “Шинжээчийн аюулгүй байдлыг хангах асуудал” эрдэм шинжилгээний өгүүлэл. (2024 он);
  • “Гарын мөр судлал” гарын авлага (2024 он);
  • “The Study Of Factors On Job Performance Of A Forensic Handwriting Expert: The Case Of Mongolia” олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл (2023 он);
  • “Шинжлэн магадлахуйн сургалтын хөтөлбөрийн чадамжид суурилсан сургалтын арга зүйг хөгжүүлэх нь” эрдэм шинжилгээний өгүүлэл (2023 он);
  • “Бичиг судлалын шинжилгээ хийх арга зүй” гарын авлага (2023 он);
  • “Шүүхийн шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах шаардлага” эрдэм шинжилгээний өгүүлэл (2022 он);
  • “The Impacts of Professional Skills, Attitude, Time Management and Work Experience on Job Performance: The Case of Mongolia” олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл (2022 он);
  • ““Бичиг-техник судлалын шинжилгээ” хичээлийн хөтөлбөрийг чадамжид суурилан боловсруулах арга зүй” гарын авлага (2022 он);
  • “Үндэсний аюулгүй байдлыг хангахад Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтний үйл ажиллагааны нөлөөлцөл” эрдэм шинжилгээний өгүүлэл (2021 он);
  • “Шинжээчид тавих асуултын хураангуй” гарын авлага (2021 он).

Ажлын алба

Жавзанпагма

Сургалтын арга зүйч, дэслэгч

Жавзанпагма

Аззаяа

Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч

Аззаяа

Батзориг

Дамжааны захирагч багш, ахмад

Батзориг

Сургалтын хөтөлбөр

Сургалтын хөтөлбөр

  • Шинжлэн магадлах ухаан "103204" бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөр

Холбоо барих

И-МЭЙЛ

info@uia.gov.mn

УТАС

70155013

ХАЯГ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Хилчний гудамж