МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР МОНГОЛ УЛСЫН “ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” ЦОЛООР ШАГНАГДЛАА

Огноо: 2026-07-08
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР МОНГОЛ УЛСЫН “ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” ЦОЛООР ШАГНАГДЛАА
Дотоод хэргийн сургуулийн төгсөгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Рагчаасүрэнгийн Баярмагнай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын “Гавьяат хуульч” цолоор шагнагдлаа.

Р.Баярмагнай таны хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, төрийн албанд үнэнч шударгаар ажилласан хөдөлмөр зүтгэл, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг тань төр засаг өндрөөр үнэлсэнд Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Өөрийн мэдлэг, туршлага, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дамжуулан залуу үеийн төлөөллүүдэд үлгэр дууриалал болж, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчдийн нэр хүндийг өргөж, хууль сахиулах салбарын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Танд талархал илэрхийлье.
Таны зорилго бүхэн биелж, эрдэм судлал, төрийн албаны ариун үйлс тань үргэлжид өөдлөн дэвжиж байхыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.15)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Instagram
Youtube