Нэгж бүртгэгдээгүй
Эрдмийн зөвлөл нь Их сургуулийн эрдэм шинжилгээ, инновац, сургалтын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, түүний хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, тогтоол, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус нэгж юм.
Эрдмийн зөвлөлийг Их сургуулийн захирал тэргүүлэх бөгөөд гишүүд нь их сургуулийн дэд захирлууд, эрдмийн зэрэг, цолтой үндсэн орон тооны багш нарын төлөөлөл, хууль зүй, дотоод хэрэг, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тэдгээрийн харьяа агентлаг, байгууллагын төлөөллөөс бүрдсэн байна.