“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 330 СОНСОГЧИД ОРОЛЦЛОО

Огноо: 2026-07-10
“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 330 СОНСОГЧИД ОРОЛЦЛОО
✅ Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой болон “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч оролцлоо.

✅ Тус ёслолын жагсаалд алдар гавьяа, амжилт  бүтээлийн 92 жилийн баялаг түүхтэй Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт Дотоод хэргийн их сургуулийн  алба хаагч, сонсогчид оролцож, бателион захирагчаар Хилийн албаны сургуулийн захирал, 0345 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Галбадрах командлан алхлаа.

✅ Тугийн чиглүүлэгчээр Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын чиглэлийн ахлах офицер ахмад Ж.Даваадорж, тугчаар Хилийн албаны сургуулийн 421 дүгээр дамжааны дэд түрүүч Б.Шижир, тугийн хамгаалагчаар Цагдаагийн сургуулийн 324-р дамжааны сонсогч Г.Доржсамбуу, 322 дугаар дамжааны сонсогч Г.Бат-Ирээдүй нар алхсан юм. 

✅Ротын захирагчаар Хилийн албаны сургуулийн дамжааны захирагч, ахмад Г.Даваадорж, Цагдаагийн сургуулийн дамжааны захирагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Нангилдорж, Багш, сонсогч суралцагчийн төвийн Соёлын төв, танхим хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Өсөхбаяр нар командлан алхав. 

✅ Монголчууд түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн жил бүрийн 07 дугаар сарын 10-ны өдрийг "Төрийн далбааны өдөр"  болгон хуульчилж, Төрийн далбаагаа мандуулдаг болсон. Улмаар 2010 оноос эхлэн цэргийн хүндэтгэлийн жагсаал зохион байгуулж, Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон билээ.

Дотоод хэргийнн их сургуулиа төлөөлөн цэрргийн  ёслолын жагсаалд оролцсон албан хаагчид, сонсогчид та бүхэндээ  амжилт  хүсье. Дотоод хэргийн их сургууль  мандан  бадрах  болтугай. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.33)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Instagram
Youtube