УИХ, ЗГ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Сайнбуянгийн Амарсайхан Дотоод хэргийн их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.

Огноо: 2026-06-10

Салбарын сайд хэлсэн үгэндээ багш, эрдэмтэн судлаачдад хандан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан, нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын агуулга, үр нөлөөг сайжруулах ажлаа эрчимжүүлцгээе” хэмээн уриалав. Мөн багш, судлаачдын хувьд судалгааны ажлын чанар, хэрэглээ, бодит өгөөжийг нэмэгдүүлэхэд санал санаачилгатай, хариуцлагатай ажиллах ёстойг тодотгоод ХЗДХЯ-ны зүгээс дэмжлэг туслалцааг бүрэн үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн сайд С.Амарсайхан уулзалтын үеэр Хилийн албаны сургуулийн шинэ хичээлийн байрны барилгын явц, тус их сургуулийн номын сан, лаборатори танхимуудтай танилцсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.108)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram