ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮДЭД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Огноо: 2026-06-11
ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮДЭД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮДЭД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

✅ Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоод хэргийн их сургуулийн захирлын хамтарсан тушаалаар Цагдаагийн сургуулиас хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийх, захиалагч байгууллагын эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

✅ Энэ хүрээнд өнөөдөр /2026.06.11/ Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Баттөмөрөөр ахлуулсан дагнасан чиг үүргийн албадын 41 алба хаагч Цагдаагийн сургуулийн нийт бие бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

✅ Хэлэлцүүлгийн үеэр сургалтын үйл ажиллагаа, ашиглаж буй техник хэрэгсэл, сургалтын орчин нөхцөл, хичээлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд газар дээр нь үнэлгээ хийж, цаашид сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулан хэрэгжүүлэхээр тогтсон байна.

✅ Ажлын хэсэг өнөөдрийн байдлаар удирдлагын түвшинд гурван удаагийн хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж, Цагдаагийн сургуулиас хэрэгжүүлдэг сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулж, батлуулах чиглэлээр ажиллаж байна.

Тус ажлын үр дүнд сургалтын агуулга, арга зүйг цаг үеийн шаардлага, байгууллагын хэрэгцээтэй уялдуулан боловсронгуй болгож, цагдаагийн байгууллагын хүний нөөцийг бэлтгэх тогтолцоог улам бэхжүүлэх нөхцөл бүрдэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.108)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram