ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Огноо: 2026-06-12
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

✅️Дотоод хэргийн их сургуулийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөнийг өнөөдөр /2026.06.12/ Их сургуулийн Соёлын төвд зохион байгууллаа.

✅️Энэ үеэр Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд 2026 оны эхний хагас жилийн ололт амжилт, алдаа оноог дүгнэж, Их сургуулийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, 2026-2027 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, сургалт, эрдэм шинжилгээ, цэргийн зохион байгуулалт, сахилга, дэг журмын талаар нэгдсэн үүрэг, чиглэл өгсөн юм.

✅️Их сургуулийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны талаар Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Отгондаваа, Их сургуулийн албан хаагч, ажилтны сахилга, дэг журам, ёс зүйн зөрчил болон Их сургуулийн Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааны талаар Дэд бөгөөд Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Их сургуулийн албан хаагч, ажилтны сахилгын зөрчил, түүний шалтгаан нөхцөлийн талаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Мөнгөншагай нар танилцууллаа.

✅️2026 оны эхний хагас жилийн ажлаа амжилттай дүгнэсэн Их сургуулийнхаа Эрдмийн хамт олондоо ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.108)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram