СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУДЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

Огноо: 2026-06-15
СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУДЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУДЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

Онцгой байдлын ерөнхий газар, “Гексаэдр клауд” ХХК, Цахилгаан холбоо, автоматикийн инженерүүдийн холбоо хамтран Онцгой байдлын сургуулийн сургалтын орчныг сайжруулах зорилгоор Автомат систем, усан хангамжийн болон Цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлын лабораториудыг өнөөдөр /2026.06.15/ ашиглалтад орууллаа.

✅ Энэхүү лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор, цагдаагийн хурандаа Ц.Азбаяр, ОБЕГ-ын ГТТГ-ын Гал унтраах хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд, Онцгой байдлын сургуулийн захирал, доктор, дэд профессор, хурандаа Н.Батсайхан, "Цахилгаан, холбоо, автоматжуулалтын инженерүүдийн холбоо"-ны тэргүүн, “Гексаэдр Клауд” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер А.Бямбасүрэн, гүйцэтгэх захирал Н.Алтантүлхүүр, Монгол Улсын мэргэшсэн инженер П.Буурал, “Химел” ХХК-ийн захирал М.Алтай нар оролцлоо.

✅ Тус лабораториудыг байгуулснаар Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал-Гамшиг судлал” бакалаврын сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, “Цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлын үндэс”, “Гал унтраах автомат систем, усан хангамж” зэрэг мэргэжлийн хичээлүүдийн онолын мэдлэгийг практик болон лабораторийн орчинд бататгах сонсогч, суралцагчдад галын дохиоллын автомат систем, цахилгаан хангамжийн тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллагаа, гэмтэл доголдлыг илрүүлэх арга зүйг эзэмшүүлэх, мөн багшлах бүрэлдэхүүний заах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.108)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram