Дотоод хэргийн их сургууль нь шалгалтын үйл ажиллагаанд хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна.

Огноо: 2026-06-17
Дотоод хэргийн их сургууль нь шалгалтын үйл ажиллагаанд хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна.
Дотоод хэргийн их сургууль нь шалгалтын үйл ажиллагаанд хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна.

🇲🇳  Дотоод хэргийн их сургууль 2025–2026 оны хичээлийн жилийн улирлын шалгалтыг “SmartExam” системээр нийт 6 хичээлийн 21 удаагийн шалгалтыг амжилттай зохион байгууллаа. “SmartExam” систем нь яриаг текст болгон хөрвүүлэх болон хиймэл оюунд суурилсан үнэлгээний шийдлийг ашиглан шалгалтын үйл ажиллагааны ил тод, шуурхай, стандартчилагдсан байдлыг хангаж байна.

Шалгалтын хугацаанд нийт 31.16 цагийн аман шалгалтын аудио мэдээллийг боловсруулж, суралцагчдын мэдлэг, чадварыг хичээл, сургалтын агуулгын хүрээнд хиймэл оюун үнэлсэн нь сургалтын үнэлгээний үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг бодитоор нэвтрүүлсэн чухал ажил боллоо.

Боловсролын ерөнхий хууль болон Дээд боловсролын тухай хуульд тусгагдсан боловсролын чанарыг сайжруулах, сургалт, үнэлгээний үйл ажиллагаанд дижитал технологи, инновацыг нэвтрүүлэх бодлогын хүрээнд тус сургууль сургалтын үнэлгээний үйл ажиллагааг цахимжуулж, хиймэл оюуны шийдлийг ашиглан үнэлгээний бодит байдал, багшийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Цаашид “SmartExam” системийн хөгжүүлэлтийг үргэлжлүүлэн боловсронгуй болгож, сургалтын үнэлгээний чанар, хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхааран ажиллана.

Жич: Хиймэл оюуны шийдэл нь багшийн үйл ажиллагаанд дэмжигч, туслагч бөгөөд эцсийн үнэлгээг хиймэл оюун бус шалгалтыг зохион байгуулж буй багш өгдөг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.108)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram