ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН СТРАТЕГИ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Огноо: 2026-06-17
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН СТРАТЕГИ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН СТРАТЕГИ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

✅ Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид 06 дугаар сарын 15-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа.

✅ Дотоод хэргийн их сургууль болон Стратеги судалгааны хүрээлэн 2014 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаас хойш эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэн юм. Энэ хүрээнд Стратеги судалгааны хүрээлэнгийн залуу судлаачдыг магистрын хөтөлбөрт хамруулах, тодорхой сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг зохион байгуулах, дотоод аюулгүй байдлын асуудлаарх үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах зэрэг ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

✅ Уулзалтын үеэр эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгааны чадавхыг бэхжүүлэх сургалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах, онол арга зүйн туршлага, мэдлэг солилцох, хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бодлогын баримт бичиг боловсруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

✅ Түүнчлэн үндэсний болон дотоод аюулгүй байдлын судалгааны орчин үеийн чиг хандлага, бодлогын судалгааны арга зүй, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлыг онцлон хэлэлцэж, цаашид харилцан уялдаатай, тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ярилцлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.108)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram