Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачлан хэрэгжүүлж буй “Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд ХЗДХЯ, түүний харьяа агентлагууд “Хуулиа дээдэлж – Хариуцлагаа ухамсарлая” бүх нийтийн эрх зүйн боловсрол олгох, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн аяныг 2026 оны долоодугаар сарын 27-ны өдрөөс эхлүүлэн ажиллаж байна.
Тус аяны хүрээнд зохион байгуулж буй “Иргэн төвт төрийн үйлчилгээ”-ний явуулын оффис өнөөдөр Налайх, Багахангай дүүрэгт ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг, байгууллагын 600 орчим төрлийн үйлчилгээ, лавлагааг иргэдэд нэг дороос шуурхай хүргэлээ.
Дотоод хэргийн их сургууль энэхүү үйл ажиллагаанд сургалтын хөтөлбөрүүдээ танилцуулан, Дээд боловсролтой иргэдэд зориулсан бакалаврын 2 жилийн хөтөлбөр болон "Ахлагч" мэргэжлийн боловсрол олгох сургалтын талаар иргэдэд мэдээлэл өглөө.
“Иргэн төвт төрийн үйлчилгээ”-ний явуулын оффис нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, нэг цэгээс түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог бөгөөд энэхүү үйл ажиллагаа 2026 оны наймдугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Төрийн үйлчилгээ – Иргэнд ойр