Цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвд суралцаж буй суралцагчдын ар гэрийн төлөөлөл өнөөдөр (2026.08.08) Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын төвд хүрэлцэн ирж, сургалтын орчин, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.
Салаа бүрээс ар гэрийн төлөөллийг нэвтрүүлж, сургалтын хотхон, хичээл, дадлага, өдөр тутмын хоол хүнс, суралцагчдын амьдрах орчин нөхцөлийг танилцуулсан юм.