✅️ Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачлан хэрэгжүүлж буй “Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд ХЗДХЯ, түүний харьяа агентлагууд “Хуулиа дээдэлж – Хариуцлагаа ухамсарлая” бүх нийтийн эрх зүйн боловсрол олгох, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн аяныг 2026 оны долоодугаар сарын 27-ны өдрөөс Нийслэлийн есөн дүүрэгт эхлүүлэн ажиллаж байна.
✅️ Тус аяны хүрээнд зохион байгуулж буй “Иргэн төвт төрийн үйлчилгээ”-ний явуулын оффис өнөөдөр Баянзүрх дүүргийн Нарантуул худалдааны төвд ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 байгууллага иргэдэд төрийн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос шуурхай хүргэлээ.
✅️ Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан оролцож, иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.
✅️ Дотоод хэргийн их сургууль энэхүү үйл ажиллагаанд сургалтын хөтөлбөрүүдээ танилцуулан, "Ахлагч" мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтын элсэлтийн талаар иргэдэд мэдээлэл өгч, бүртгэлийг газар дээр нь хийж ажиллав.
✅️ “Иргэн төвт төрийн үйлчилгээ”-ний явуулын оффис нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, нэг цэгээс түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог бөгөөд энэхүү үйл ажиллагаа 2026 оны наймдугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
✅️Төрийн үйлчилгээ – Иргэнд ойр.