ОХИДЫН ГОЦЛОЛ БҮЖГИЙН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

Огноо: 2026-08-06
ОХИДЫН ГОЦЛОЛ БҮЖГИЙН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО
ОХИДЫН ГОЦЛОЛ БҮЖГИЙН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

Цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийн суралцагчдын авьяас, ур чадвар, урлагийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор "Гоцлол бүжгийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд салаа бүрийн шилдэг бүжигчид оролцож, авьяас, мэдрэмж, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний тэргүүн байрт 14 дүгээр салааны суралцагч О.Маралжингоо, дэд байрт 16 дугаар салааны суралцагч Б.Ариунзаяа, гутгаар байрт 15 дугаар салааны суралцагч Л.Сувд нар шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.253)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
төмкө (59.153.112.182) 2026-08-06
О.Маралжингоодоо баяр хүргэе
Facebook
Youtube
Instagram