БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хуурай замын цэргийн хил, далайн хамгаалалтын дээд сургуулийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.08.04/ Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ц.Азбаяр хүлээн авч уулзан хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Тус уулзалтад БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хуурай замын цэргийн хил, далайн хамгаалалтын дээд сургуулийн Куньмин салбарын Улс төрийн төв хорооны гишүүн, ахлах хурандаа Луо Шянхун тэргүүтэй төлөөлөгчид, мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Хил хамгаалах ерөнхий газрын төлөөлөл оролцов.
Талууд уулзалтын үеэр хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, алба хаагчдыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, Дотоод хэргийн их сургуульд хятад хэлний багш ажиллуулах боломжийн талаар санал солилцлоо.