Шинэ элсэгчдийн цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын хөтөлбөрийн хүрээнд суралцагчдын хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх, сэтгэлзүйн бэлтгэлжилт олгох зорилгоор зохион байгуулсан анхны 3 км-ийн маршийн тэмцээний аваргууд тодорлоо.
Тэргүүн байрт ахлах дэслэгч Ж.Мөнхболд захирагчтай зургадугаар салаа, дэд байрт ахлах дэслэгч Б.Цэнд-Аюуш захирагчтай дөрөвдүгээр салаа, гутгаар байрт хошууч З.Мягмардорж захирагчтай долдугаар салаа, эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт түрүүч М.Энх-Амьдрал захирагчтай 16 дугаар салаа тус тус шалгарсан байна.
Тэмцээнд амжилттай оролцсон суралцагчдадаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.