Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн шинэ элсэгчдийн цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалт Их сургуулийн Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын төвд батлагдсан цагийн хуваарийн дагуу үргэлжилж байна.
Сургалтын хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр /2026.08.01/ суралцагчдын хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх, сэтгэлзүйн бэлтгэлжилт олгох зорилгоор анхны 3 км-ийн маршийн тэмцээнийг зохион байгууллаа.
Цаашид сургалтын төлөвлөгөөний дагуу туулах зайг үе шаттайгаар 5 км, 7 км болгож, даалгавар гүйцэтгэх цэгүүдийн тоог нэмэгдүүлэн зохион байгуулна.
Шинэ элсэгчдэдээ амжилт хүсье.