ШИНЭ ЭЛСЭГЧИД ЦЭРГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ ХЭЭРИЙН СУРГАЛТАД ГАРЛАА

Огноо: 2026-07-22
ШИНЭ ЭЛСЭГЧИД ЦЭРГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ ХЭЭРИЙН СУРГАЛТАД ГАРЛАА
Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн шинэ элсэгчид цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдахаар өнөөдөр (2026.07.22) Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын төвийг зорилоо.

Энэ хичээлийн жилд Дотоод хэргийн их сургуульд  үндсэн 14 хөтөлбөрт 500 гаруй сонсогч шинээр элссэн юм. Цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалт 30 хоногийн турш үргэлжилнэ.Торгон хилээ манах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт этгээдүүдийг нийгмээс тусгаарлах, хүмүүжүүлэх, шинжлэн магадлах, авран хамгаалах чиг үүргийг гүйцэтгэгч төрийн тусгай албан хаагчдын эгнээнд нэгдэхээр Дотоод хэргийн их сургуульд элссэн шинэ элсэгчдэдээ баяр хүргэж, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад нь амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.73)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram