ШИНЭ ЭЛСЭГЧДИЙН ЦЭРГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Огноо: 2026-07-29
ШИНЭ ЭЛСЭГЧДИЙН ЦЭРГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ШИНЭ ЭЛСЭГЧДИЙН ЦЭРГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

✅ Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн шинэ элсэгчдийн цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалт Их сургуулийн Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын төвд батлагдсан хөтөлбөр, цагийн хуваарийн дагуу үргэлжилж байна.

✅ Сургалтын хүрээнд элсэгчдэд цэргийн албаны суурь мэдлэг олгох зорилгоор “Цэргийн нийтлэг дүрэм”, “Галын бэлтгэл”, “Сэтгэл судлал”, “Цэрэгжилтийн биеийн тамир”, “Жагсаалын бэлтгэл” зэрэг хичээлийг мэргэжлийн офицер багш нар онол, дадлагыг хослуулан зааж байна.

✅ Сургалтын хугацаанд элсэгчдийн сурч, амьдрах орчны тав тух, аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч, байрлах байр, сургалтын орчны бэлтгэл, тохижилтыг бүрэн ханган ажиллаж байна. Мөн суралцагчдад өдөр тутмын илчлэг, шим тэжээлийн хэрэгцээг хангасан стандартын шаардлагад нийцсэн хоол, хүнсээр үйлчилж, эмнэлгийн болон өдөр тутмын үйлчилгээ, хангамжийг тогтмол үзүүлэн сургалтыг хэвийн, үр дүнтэй зохион байгуулж байна.

✅ Дотоод хэргийн их сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд элсэн суралцахаар бүртгүүлсэн 9000 гаруй залуусаас ЭЕШ-ын оноо, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүй гэх мэт шаталсан олон шалгуур болзлыг хангаж шигшигдэн, сонсогч болох эрхээ баталгаажуулахаар чармайж буй нийт элсэгчдэдээ амжилт хүсье.

✅ Цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалт 30 хоногийн турш үргэлжилнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.30)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram