ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО

Огноо: 2026-07-31
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО

✅ Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний Шинжлэх Ухааны академи хамтран ANSO (Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбоо) болон Их Британийн Лондоны их сургуулийн Биркбек коллежийн дэмжлэгтэйгээр “Азийн бүсийн хүрээлэн буй орчны аюул: Болзошгүй аюул, эрсдэлийг давах туулах чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 07 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

✅ Хурлаар гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, бүс нутгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүрээлэн буй орчны аюул, гамшгийн эрсдэл, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг даван туулахад шинжлэх ухаан технологид суурилсан бодит шийдэл, хамтарсан судалгааг хөгжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын 100 гаруй эрдэмтэн судлаач илтгэлээ хэлэлцүүлсэн байна.

✅ Тус хуралд Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D), ахлах дэслэгч М.Бадамзаяа “Гамшгийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд улсын нөөцийн хүнсний агуулахын техник, технологийг сайжруулах нь” сэдэвт илтгэлээр амжилттай оролцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.30)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram