Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачлан хэрэгжүүлж буй “Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд ХЗДХЯ, түүний харьяа агентлагууд “Хуулиа дээдэлж – Хариуцлагаа ухамсарлая” бүх нийтийн эрх зүйн боловсрол олгох, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн аяныг 2026 оны долоодугаар сарын 27-ны өдрөөс Нийслэлийн есөн дүүрэгт эхлүүлэн ажиллаж байна.
Тус аяны хүрээнд зохион байгуулж буй “Иргэн төвт төрийн үйлчилгээ”-ний явуулын оффис өнөөдөр Баянгол дүүргийн Хархорин зах, СХД-ийн Баянхошууны эцэст ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 байгууллага иргэдэд төрийн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос шуурхай хүргэлээ.
Дотоод хэргийн их сургууль энэхүү үйл ажиллагаанд оролцож, сургалтын хөтөлбөрүүдээ танилцуулан, "Ахлагч" мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтын элсэлтийн талаар иргэдэд мэдээлэл өгч, бүртгэлийг газар дээр нь хийж ажиллалаа.
“Иргэн төвт төрийн үйлчилгээ”-ний явуулын оффис нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, нэг цэгээс түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог бөгөөд энэхүү үйл ажиллагаа 2026 оны наймдугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.