ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИАС "ИРГЭН ТӨВТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ"-ТЭЙ ЯВУУЛЫН ОФФИС АЖИЛЛАЖ БАЙНА

Огноо: 2026-07-27
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИАС
 Хууль зүй, дотоод хэргийн сайд “Эрх зүйт төр- Иргэний итгэлцлийн реформ”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, харьяа агентлагууд хамтран өнөөдрөөс эхлэн /2026.07.27/ Нийслэлийн 9 дүүрэгт “Хуулиа дээдэлж – хариуцлагаа ухамсарлая” сэдэвт бүх нийтийн эрх зүйн боловсрол, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн аяныг зохион байгуулж байна.

Өнөөдөр /2026.07.27/ Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт явуулын оффис ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 байгууллага иргэдэд төрийн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэн ажиллаж байна. Дотоод хэргийн их сургуулиас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мэргэжлийн хүний нөөцийг бүх шатанд хэрхэн бэлтгэж байгаа талаар мэдээлэл хүргэн ажиллаж байна.
     Явуулын оффисын үйлчилгээ нь иргэн бүрд нээлттэй төдийгүй төрийн үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай авах боломж бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Энэхүү үйл ажиллагаа 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.142)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram