СУРГАЛТЫН ТӨВИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Огноо: 2026-08-22
СУРГАЛТЫН ТӨВИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
СУРГАЛТЫН ТӨВИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

✅ Шинэ элсэгчдэд цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийн 2026-2027 оны хичээлийн жилийн шилдгүүд тодорлоо.

🏆 “Тэргүүний салаа”-аар хошууч З.Мягмардорж захирагчтай долдугаар салаа, дэслэгч Б.Өсөхбаяр захирагчтай 14 дүгээр салаа,

🏆 “Тэргүүний салааны захирагчийн орлогч, бага дарга”-аар түрүүч Д.Наранцогт, дэд түрүүч Б.Номинжин,

🏆 “Тэргүүний суралцагч”-аар нэгдүгээр салааны сонсогч У.Нүрзэд нар тус тус шалгарав.

✅ Удирдан манлайлах, суралцах чадвар, хичээл зүтгэлээрээ бусдаасаа онцгойрон шилдгээр шалгарсан багш, сонсогч нартаа халуун баяр хүргэж, сургах, суралцах их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.186)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram