Цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийн үйл ажиллагаа батлагдсан цагийн хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байна.
Сургалтын явцад цэргийн алба хаагчдын эмх цэгц, эрдэм мэдлэг, сахилга бат, зохион байгуулалтыг өдөр бүр үнэлж, үзүүлэлтээрээ тэргүүлсэн салааг шалгаруулан урамшуулдаг уламжлалтай. Мөн сургалтын төгсгөлд өдөр тутмын үнэлгээний нийлбэр оноонд үндэслэн салаануудыг эрэмбэлж, шилдэг хамт олныг тодруулдаг юм.
Сургалт, сахилга, зохион байгуулалтаараа бусдыгаа манлайлан удаа дараа тэргүүнээр шалгарсан баг, хамт олонд халуун баяр хүргэж, амжилт хүсье!