ЯВУУЛЫН ОФФИС БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

Огноо: 2026-08-18
ЯВУУЛЫН ОФФИС БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
ЯВУУЛЫН ОФФИС БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

✅️ Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачлан хэрэгжүүлж буй “Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд ХЗДХЯ, түүний харьяа агентлагууд “Хуулиа дээдэлж – Хариуцлагаа ухамсарлая” бүх нийтийн эрх зүйн боловсрол олгох, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн аяныг эхлүүлэн ажиллаж байна.

✅️ Тус аяны хүрээнд зохион байгуулж буй “Иргэн төвт төрийн үйлчилгээ”-ний явуулын оффис өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг, байгууллагын 600 орчим төрлийн үйлчилгээ, лавлагааг иргэдэд нэг дороос шуурхай хүргэлээ.

✅️ Дотоод хэргийн их сургууль энэхүү үйл ажиллагаанд сургалтын хөтөлбөрүүдээ танилцуулан, Дээд боловсролтой иргэдэд зориулсан бакалаврын 2 жилийн хөтөлбөр болон "Ахлагч" мэргэжлийн боловсрол олгох сургалтын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

✅️ “Иргэн төвт төрийн үйлчилгээ”-ний явуулын оффис нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, нэг цэгээс түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой.

✅️Төрийн үйлчилгээ – Иргэнд ойр.

#иргэнийитгэлцлийнреформ

#явуулыноффис

#иргэнтөвтэйтөр

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.6)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram