Цагдаагийн сургууль

Цагдаагийн сургууль

Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг ашиглах чадвартай, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвшсөн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, аливаа өөрчлөлтөд зохицон өөрийгөө хөгжүүлэх чадвартай цагдаагийн алба хаагчийг бэлтгэхэд оршино.

Мөрдөх арга зүйн тэнхим

Үндэсний аюулгүй байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг ашиглах чадвартай, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвшсөн, ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, аливаа өөрчлөлтөд зохицон өөрийгөө хөгжүүлэх чадвартай цагдаагийн алба хаагчийг бэлтгэхэд оршино.

 

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Бакалавр, магистр, докторын түвшинд сургалт зохион байгуулах;
  • Бакалавр, магистр, докторантуудын судалгааны ажлыг удирдах;
  • Оюутны клубийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
  • Хууль тогтоомжийг шинэчлэх ажлын хэсэгт ажиллах;
  • Суурь болон хавсарга судалгааны ажлын хэсэгт ажиллах;
  • Хууль тогтоомж, дүрэм, журам болон бодлогын баримт бичгийн төсөлд санал боловсруулж хүргүүлэх;
  • Төрийн болон төрийн бус байгууллагын захиалгаар сургалт зохион байгуулах;
  • Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;
  • Суралцагчдын хөгжлийг дэмжих зорилгоор мэдлэг сорих уралдаан, тэмцээн зохион байгуулах зэрэг чиг үүрэгтэй.

Сургалтын хөтөлбөр

  • Мөрдөх алба D103203 (Бакалавр, өдөр-4 жил)
  • Эдийн засгийн мөрдөгч D103203 (Бакалавр, өдөр-2 жил)
  • Экологийн аюулгүй байдал D103203 (Бакалавр, өдөр-2 жил),
  • Албаны сэтгэл судлал D103201 (Бакалавр, өдөр-2 жил)

Бүрэлдэхүүний мэдээлэл

  • Тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат
  • Дэд профессор, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Э.Түвшин-Эрдэнэ
  • Ахлах багш, цагдаагийн ахмад О.Баярсайхан
  • Багш, цагдаагийн ахмад Э.Доржпүрэв
  • Багш, цагдаагийн дэслэгч С.Чингүүн
  • Лаборант С.Наранцацрал

Албан хаагчид