Цагдаагийн сургууль

Цагдаагийн сургууль

Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг ашиглах чадвартай, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвшсөн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, аливаа өөрчлөлтөд зохицон өөрийгөө хөгжүүлэх чадвартай цагдаагийн алба хаагчийг бэлтгэхэд оршино.

Цагдаагийн эрх зүйн тэнхим

Цагдаагийн эрх зүйн тэнхим нь Их сургуулийн алсын хараа, эрхэм зорилгын хүрээнд “Цагдаагийн судлал” мэргэжлийн чиглэлийн 10 төрлийн хичээлүүдээр онолын мэдлэг олгох, чадвар эзэмшүүлэх, хандлагыг төлөвшүүлэх сургалтыг бакалавр, магистрын түвшинд явуулах, албаны, давтан, зорилтот сургалтуудад хичээл заах, Цагдаагийн эрх зүйн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Хичээл, сургалт зохион байгуулах
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх
  • Суралцагчийн хөгжил оролцоог дэмжих
  • Багш, алба хаагчдийн хувийн хөгжлийг дэмжих

Сургалтын хөтөлбөр

  • Цагдаа судлал

Бүрэлдэхүүний мэдээлэл

  • Тэнхимийн профессор, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Э.Дашгаадан
  • Ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Ганхүү Уранбат
  • Ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Отгон Мөнхтуяа
  • Ахлах багш, цагдаагийн ахмад Даваа Цэрэнлхам
  • Багш, цагдаагийн хошууч Гантөмөр Төртулга
  • Багш, цагдаагийн хошууч Моломжамц Бат-Эрдэнэ
  • Багш, цагдаагийн хошууч Цэдэв-Очир Цэдэндамбаа
  • Багш, цагдаагийн ахмад Зоригтбаатар Амартүвшин
  • Багш, цагдаагийн ахлах дэслэгч Ариунболд Шинэжил
  • Лоборант, цагдаагийн дэд ахлагч Содбилэг Номуундарь

Албан хаагчид