Цагдаагийн сургууль

Цагдаагийн сургууль

Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг ашиглах чадвартай, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвшсөн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, аливаа өөрчлөлтөд зохицон өөрийгөө хөгжүүлэх чадвартай цагдаагийн алба хаагчийг бэлтгэхэд оршино.

Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим

Гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөж хэрэгжүүлэх чадвартай, эрүүгийн эрх зүйн онол, практикийн өндөр мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, гүйцэтгэлийн сахилга бат, ёс зүйтэй мэргэшсэн албан хаагч бэлтгэхэд оршино.

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Бакалавр, магистр, докторын түвшинд сургалт зохион байгуулах;
  • Бакалавр, магистр, докторантуудын судалгааны ажлыг удирдах;
  • Оюутны клубийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
  • Хууль тогтоомжийг шинэчлэх ажлын хэсэгт ажиллах;
  • Суурь болон хавсарга судалгааны ажлын хэсэгт ажиллах;
  • Хууль тогтоомж, дүрэм, журам болон бодлогын баримт бичгийн төсөлд санал боловсруулж хүргүүлэх;
  • Төрийн болон төрийн бус байгууллагын захиалгаар сургалт зохион байгуулах;
  • Гэмт явдалтай тэмцэх асуудал сэтгүүлийг эрхлэн гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Сургалтын хөтөлбөр

  • "Гэмт явдал судлал" магистрын хөтөлбөр
  • "Гэмт явдал судлал" докторын хөтөлбөр

Бүрэлдэхүүний мэдээлэл

  • Профессор, цагдаагийн дэд хурандаа Лувсангийн Бат-Очир
  • Ахлах багш, цагдаагийн хошууч Баатарын Мөнхзул
  • Ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Батчулууны Батцэрэн
  • Ахлах багш, цагдаагийн хошууч Эрдэнэбатын Хишигбайгаль
  • Ахлах багш, цагдаагийн ахмад Батзэвэгийн Баярболд
  • Багш, цагдаагийн ахмад Бямбасүрэнгийн Энхцогт
  • Багш, цагдаагийн ахмад Батбаярын Нямдаваа
  • Багш Ганзолбоогийн Мөнхцэцэг
  • Лаборант, цагдаагийн дэд ахлагч Энхбатын Эрдэнэтунгалаг

Албан хаагчид