Цагдаагийн сургууль

Цагдаагийн сургууль

Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг ашиглах чадвартай, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвшсөн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, аливаа өөрчлөлтөд зохицон өөрийгөө хөгжүүлэх чадвартай цагдаагийн алба хаагчийг бэлтгэхэд оршино.

Гүйцэтгэх ажлын тэнхим

Үндэсний аюулгүй байдал, кибер аюулгүй байдлыг хангах, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэдээлэл технологийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвшсөн, ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, аливаа өөрчлөлтөд зохицон өөрийгөө хөгжүүлэх чадвартай мөрдөгч бэлтгэх зорилготой.

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Сургалтын бодлогын боловсруулалт;
  • Хөтөлбөрийн стандартын тогтоолт;
  • Сургалтын чанарын хяналт;
  • Үнэлгээ;
  • Багш нарын мэргэжлийн хөгжлийн дэмжлэг

Сургалтын хөтөлбөр

  • "Кибер гэмт хэрэг судлал” бакалаврын сургалтын хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлдэг.
  • Мөн бакалаврын түвшний “Цагдаа судлал”, “Кибер гэмт хэрэг судлал” хөтөлбөрүүдэд 9 төрөл, “Гэмт явдал судлал” магистрын хөтөлбөрт 5 төрөл, “Гэмт явдал судлал” докторын хөтөлбөрт 6 төрлийн төрийн нууцад хамаарах сэдэв бүхий хичээлийг тус тус зааж байна.

Бүрэлдэхүүний мэдээлэл

  • Тэнхимийн профессор
  • Ахлах багш-4
  • Багш-4
  • Лаборант
  • Нууцын номын санч

Албан хаагчид