Цагдаагийн сургууль

Цагдаагийн сургууль

Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг ашиглах чадвартай, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвшсөн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, аливаа өөрчлөлтөд зохицон өөрийгөө хөгжүүлэх чадвартай цагдаагийн алба хаагчийг бэлтгэхэд оршино.

Дотоодын цэргийн албаны тэнхим

Дотоодын цэргийн албаны эрх зүй, зохион байгуулалт, тактик, ажиллагааны онол, арга зүйг хөгжүүлэх, энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, сургалт, судалгаа, арга зүйн үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Дотоодын цэргийн албаны чиглэлээр бакалаврын түвшний сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, чанарыг хангах;
  • Дотоодын цэргийн албаны тактик, ажиллагааны онцлогт нийцсэн орчин үеийн сургалтын арга зүй, технологийг нэвтрүүлэх;
  • Сонсогч, суралцагчдад дотоодын цэргийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нийтийн хэв журам хамгаалах, онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэх мэргэжлийн мэдлэг, ур чадвар, сахилга, ёс зүйг төлөвшүүлэх;
  • Цэргийн албаны бэлтгэл, жагсаал, тактикийн сургалт, дадлага, сургууль зохион байгуулах;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, дотоодын цэргийн албаны практикт тулгамдаж буй асуудлыг судлах, шийдвэрлэх санал, зөвлөмж боловсруулах;
  • Сургалтын гарын авлага, сурах бичиг, арга зүйн материал боловсруулах, хэвлэн нийтлэх;
  • Багш, судлаачдын мэргэжлийн ур чадвар, судалгааны чадавхыг дээшлүүлэх

Сургалтын хөтөлбөр

  • "Дотоодын цэрэг судлал" бакалаврын хөтөлбөр

Бүрэлдэхүүний мэдээлэл

  • Тэнхимийн профессор, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Б.Хишигтогтох
  • Ахлах багш, дэд хурандаа Г.Мэндбаяр
  • Ахлах багш, хошууч Э.Буман-Аюуш
  • Ахлах багш, ахмад Б.Ариунтөгс
  • Багш, цагдаагийн дэд хурандаа Т.Гэрэлмэнд
  • Лаборант, ахлагч Б.Доржсүрэн

Албан хаагчид