Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 239 дүгээр тушаалаар Цагдаагийн академийн харьяанд “Цагдаагийн анхан шатны сургалтын төв” нэртэйгээр анх бие даан байгуулагдсан түүхтэй.
“Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн Тактикийн тэнхим нь “Харуул, гэрээт албаны ажилтан” мэргэжил олгох сургалт, Цагдаагийн “Офицер”, “Цагдаа”, Дотоодын цэргийн “Хамгаалалтын ажилтан”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Харуул, хамгаалалтын ажилтан”, Онцгой байдлын албаны “Аврагч-гал сөнөөгч”, “Холбооны бага мэргэжилтэн”, мэргэжлийн сургалтуудад “Галт зэвсэг хэрэглэх”, “Тусгай хэрэгсэл хэрэглэх”, “Биеийн хүч хэрэглэх”, “Амьдрах ухаан, амьд үлдэх ур чадвар эзэмших”, “Замын хөдөлгөөн зохицуулах хяналт тавих” зэрэг хичээлүүдийг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.