"Ахлагч" мэргэжлийн боловсролын сургууль

"Ахлагч" мэргэжлийн боловсролын сургууль

Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 239 дүгээр тушаалаар Цагдаагийн академийн харьяанд “Цагдаагийн анхан шатны сургалтын төв” нэртэйгээр анх бие даан байгуулагдсан түүхтэй.

 

Онцгой байдлын албаны тэнхим

“Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн Онцгой байдлын албаны тэнхим нь онцгой байдлын байгууллагын захиалгаар “Аврагч-гал-сөнөөгч”, “Гал түймэр унтраах үндсэн, тусгай, туслах автомашины жолооч-шатны техникч”, “Аврагч-холбоочин”, “Аврагч” мэргэжлийн боловсролын хөтөлбөрийг шинээр нэвтлүүлэн нийт 4 сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.

 

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Дотоод хэргийн болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудын мэргэшсэн хүний нөөцийн бэлтгэх;
  • Ахлагчийн болон офицерын мэдлэг эзэмшүүлэх;
  • Захиалагч байгууллагын эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох.

Сургалтын хөтөлбөр

  • Мэргэжлийн боловсролын:
  • “Аврагч” 1 жилийн хөтөлбөр; Мэргэжлийн сургалтын:
  • “Аврагч-гал сөнөөгч”;
  • “Гал түймэр унтраах үндсэн, тусгай, туслах автомашины жолооч-шатны техникч”;
  • “Аврагч-холбоочин”.

Бүрэлдэхүүний мэдээлэл

  • Тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Г.Ганхөлөг
  • Ахлах багш, хошууч С.Мөнгөншагай
  • Багш, дэд хурандаа Н.Отгонбаяр
  • Багш, ахлах дэслэгч М.Эрдэнэбаатар
  • Багш, ахлах дэслэгч Б.Лхагвадорж

Албан хаагчид