Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 239 дүгээр тушаалаар Цагдаагийн академийн харьяанд “Цагдаагийн анхан шатны сургалтын төв” нэртэйгээр анх бие даан байгуулагдсан түүхтэй.
“Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн Хилийн албаны тэнхим нь мэргэжлийн боловсролын нэг жилийн “Хилчин ахлагч”, мэргэжлийн сургалтын “Хилчин шалгагч”, “Хилчин”, “Гэрээт ахлагч”, мэргэшүүлэх сургалтын “Хилчин офицер”, “Хилийн боомтын аюулгүй байдал” зэрэг сургалтыг чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.