Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 239 дүгээр тушаалаар Цагдаагийн академийн харьяанд “Цагдаагийн анхан шатны сургалтын төв” нэртэйгээр анх бие даан байгуулагдсан түүхтэй.
“Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн Цагдаа, дотоодын цэргийн албаны тэнхим нь Цагдаагийн “Офицер”, “Цагдаа”, дотоодын цэргийн “Хамгаалалтын ажилтан” мэргэжлийн сургалт, мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтыг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.