"Ахлагч" мэргэжлийн боловсролын сургууль

"Ахлагч" мэргэжлийн боловсролын сургууль

Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 239 дүгээр тушаалаар Цагдаагийн академийн харьяанд “Цагдаагийн анхан шатны сургалтын төв” нэртэйгээр анх бие даан байгуулагдсан түүхтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхим

“Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхим нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар “Хорих байгууллагын хамгаалалтын ажилтан” мэргэжлийн сургалтыг 2012 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 3000 гаруй төгсөгчийг бэлтгэн захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн 2020 оноос “Офицер” бэлтгэх мэргэшүүлэх сургалт, 2024 оноос “Хорих байгууллагын хамгаалалтын ажилтан” мэргэжлийн боловсрол олгох сургалтыг чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Дотоод хэргийн болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудын мэргэшсэн хүний нөөцийн бэлтгэх;
  • Ахлагчийн болон офицерын мэдлэг эзэмшүүлэх;
  • Захиалагч байгууллагын эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох.

Сургалтын хөтөлбөр

  • “Хорих байгууллагын хамгаалалтын ажилтан” мэргэжлийн боловсрол олгох чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр;
  • “Хорих байгууллагын хамгаалалтын ажилтан” мэргэжлийн сургалтын чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Офицер” бэлтгэх мэргэшүүлэх хөтөлбөр

Бүрэлдэхүүний мэдээлэл

  • Тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Ч.Мөнхсайхан
  • Ахлах багш, хошууч Ч.Дашням
  • Багш, дэд хурандаа С.Ууганбаатар

Албан хаагчид