Удирдлагын академи нь захиалагч байгууллага болон суралцагчдын хэрэгцээ, шаардлагыг харгалзан сургалтын агуулгыг баяжуулах, зохион байгуулалт, арга зүй, технологийг боловсронгуй болгох, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, суралцагчдад шинжлэх ухааны үндэслэлтэй онол, арга зүйн мэдлэг, чадварыг олгох, хандлагыг төлөвшүүлэх, багшийг чадваржуулах, эрдэмжүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж, төрөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд баримталж буй бодлогын баримт бичиг, бодлогын хэрэгжилтийг хангах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын стратеги, менежмент, аюулгүй байдлын удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагааг стратегийн түвшинд хөгжсөн хүний нөөц, техник, технологийн дэвшлийг тасралтгүй нэвтрүүлэх замаар хангах, хууль сахиулах үйл хэрэгт шинжлэх ухаанч байр сууринаас хандаж, нотолгоонд суурилсан менежментийн ур чадварыг эзэмшсэн удирдах ажилтныг бэлтгэхэд оршино.