Удирдлагын академи нь захиалагч байгууллага болон суралцагчдын хэрэгцээ, шаардлагыг харгалзан сургалтын агуулгыг баяжуулах, зохион байгуулалт, арга зүй, технологийг боловсронгуй болгох, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, суралцагчдад шинжлэх ухааны үндэслэлтэй онол, арга зүйн мэдлэг, чадварыг олгох, хандлагыг төлөвшүүлэх, багшийг чадваржуулах, эрдэмжүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллаж байна.
Монгол Улсын төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Хилийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах мэдлэг, ур чадвар эзэмшсэн, төлөвшил бүхий удирдах ажилтныг бэлтгэнэ.